Дайчдаа дарамталсан дарга нaрын балаг илрэв

dargaaa“Оны ялгаа” гэх олиггүй нэр томъёо цэргийнхэнд бий. Шинэ цэргүүдэд ширүүхэн ханддаг дарга нарын балаг тасрахгүй. Тэднийг дарамтнаас болж цэргүүд амиа хорлох, цаашлаад ангиасаа оргох зэрэг асуудал үүсгэдэг. Гэвч үнэндээ асуудал үүсгээд армийнхны нэр төрийг сэвтээгээд байгаа “дарга” нэртэй дарангуйлагчид далд цэцэглэсээр.

 

Үүний тод жишээг Өмнөговиос эхлүүлье. Тус аймагт Зэвсэгт хүчний 167 дугаар анги гэж бий. Энэ ангид 200-гаад эрэлхэг хөвгүүд энхийн манаад зогсдог аж. Гэтэл халдах дайсан гаднаас биш дотроос нь довтолж цэрэг эрсийн цээжинд зовлон хуруулжээ. Эх сурвалжийн мэдээллээр энэ ангид дээд, доод оны ялгаа дэндүү их гэнэ.

 

Дарга, даамлаасаа авахуулаад дарамтлагчид байдаг бололтой. Ямар сайндаа л зодуурыг нь даахгүй цэргүүд “зориг” гарган ар гэрийнхнээсээ тусламж хүсэх вэ. Эл ангид алба хааж байгаа цэргүүдийн ихэнх нь айдастай байдаг гэх аман яриа ч байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус ангид алба хааж байсан цэргийг ээж нь эмчилгээнд авчирсан гэх сураг чих дэлсэв. Одоогийн байдлаар байлдагчийн биеийн байдал сайнгүй байгаа бололтой.

 

Энэ талаар түүний гэрийнхнээс тодруулахад “Хүүгээ эмнэлэгт үзүүлж байна. Анги руу нь явуулахгүй. Цэргийн анги гэхээр хүний эрх зөрчиж болдог хэрэг үү. Армид алба хаалгах гэж явуулсан болохоос биш дарамтуулж, зодуулаад ир гээгүй. Өмнөговьд очиж ангийн дарга нартай уулзаж асуудлыг шийдэх болно” гэсэн юм. Бид энэ талаарх мэдээллийг маргаашийн дугаартаа хүргэх болно.
Б.Чанцал

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих