Төөтөө дурлачихаж

Авгай хүүхэн болж гэр бүл “үймүүлээд” л энэ Төөтөө сүүлийн үед ер нь их хачин байна аа. Ядахад хэр баргийн хүүхэн атаархахаар дэгжин чамин хүүхэн болохыг нь яана. Олон бүсгүйчүүдийг ичээх энэ хүмүүн уг нь “X-Түц”-ийн угшилтай. Гэвч саяхан нэгэн бор шувууны жиргээг сонсохнээ өнөөх чинь өрх тусгаарлах сураг гарав. Бүр “Эмоци” гэгчид үнэн сэтгэлээсээ дурлаж сэтгэлийн жолоо алдчихаад байгаа юм байх. Түүнийх нь хойноос мөшгөөд үзтэл өнөөх Эмоци гэдэг нь түүний шинээр байгуулах гэж байгаа хамтлагийн нэр бөгөөд энэхүү хамтлагтаа “Х-Түц”-ийнхээ царайлаг бүсгүйчүүдийн нэг Нарансолонгыг урвуулж чадсан гэнэ. Тэгэхээр монголчууд Төөтөөг хэр эмоцитэй эсэхийг тун удахгүй харах нь дээ. Б.Судар

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих