СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРУУД ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ЗАРАХГҮЙ

big_undaa1Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос БШУЯ-нд цэцэрлэг, сургуулийн цайны газруудад хийжүүлсэн ундаа худалдахыг хориглох санал тавьжээ.
Уг саналын дагуу тус яамнаас сургуулиудын цайны газарт хийжүүлсэн ундаа худалдахыг хориглолоо. Дээрх ажлын хүрээнд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМШУИС, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран хийжүүлсэн ундааны хор хохирлыг таниулах сурталчилгааны ажлыг өрнүүлэх аж.
ЭМШУИС-аас явуулсан судалгаагаар, хүүхэд сарын турш тасралтгүй хийжүүлсэн ундаа уухад шүдний пааланд нөлөөлж, ясны сийрэгжилт үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байдаг болохыг тогтоожээ.
Б.Заяа

МОНЦАМЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих