АН урлагаар оролдож эхлэлээ

79bee9fc77fdfd5coriginalДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэнг ажлаасаа гэнэт халагдах тушаал авчээ.  Түүнийг ажлаас халах тушаал дээр үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн, дуурийн урлагийг сайн сурталчилгаагүй гэсэн утга бүхий юм бичсэн байж. Иймэрхүү шалтаг шалтгаан тоочоод урлагийн байгууллагын толгойнуудыг хяргаад байвал маш амархан хэмээн тус театрынхан ярьж байна.

Энэ халаа сэлгээг урлагынхан арай өөрөөр тайлбарлаж байна. Хоёр жилийн өмнө Ардчилсан нам намынхаа байрыг дуурийн театрын хойд талын талбайд барих зөвшөөрөл авсан ч өөрийнхөө эзэмшлийн талбайд байшин бариулахгүй  хэмээн Б.Сэргэлэн дарга тэмцсэний эцэст газраа булаалгалгүй авч үлдэж чадсан юм. Үүнд нь өширхсөн Ардчилсан намын “том”-чууд дуурийн даргыг халах шийдвэр гаргасан  гэж ярьж байх юм. Хамгийн сонирхолтой нь Дуурийн театрыг олон жил удирдсан Б.Сэргэлэн хатагтайн оронд  МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байсан Ч.Мөнхзул гэдэг хүнийг томилжээ. Тэрээр кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчаагийн эхнэр юм байна. Эх орноосоо уравсан гэдэг том ялд унаж, эцэст нь сураг алдсарсан Бадамрагчаа найруулагчийн эхнэр ийнхүү Дуурийн театрын даргаар томилогдлоо.


URL:

Сэтгэгдэл бичих