ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХАЛЗ МЭЛТГЭЛЦЭЭНД ДУУДАВ

big_er1“Зөв хүн зөв хөгжил” ТББ-аас Монгол улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн асуудлаар ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд урьж байгаагаа зарлав.
Тус байгууллагын тэргүүн Б.Буджаргал, “Монгол улсын хөгжил мөхөлдөө хүрсэн.  Ер нь улс орноо хөгжүүлэх ирээдүйн төлөвлөгөө байгаа эсэхийг ерөнхийлөгчөөс асуух гэсэн юм. Мөн өөрсдийнхөө санаа бодлыг ерөнхийлөгчтэй солилцох хүсэлтэй байна” гэлээ. Тэд энэхүү хүсэлтээ ерөнхийлөгчид  гурван удаа хүргүүлсэн ч хариу ирээгүй гэж байв.
- Манай улсын хөгжил яагаад мөхөж байна гэж үзэж байгаа юм бэ гэсэн сэтгүүлчдийн асуултад,
Улсын хөгжил гэдэг бол та бидний ярьж байгаа барилга байгууламж, эдийн засаг, хэрэглээ зэрэг биш юм. Манай улс оюуны мөхөлд ороод байна. Оюун санаанаас улсын хөгжил эхэлдэг шүү дээ. Манай улсад нүүрлээд байгаа асуудал бол “Оюуны терроризм”. Үүнийг  таслан зогсоохгүйгээр хөгжин цэцэглэлт хэзээ ч ирэхгүй гэв.
Б.Нарангэрэл

montsame


URL:

Сэтгэгдэл бичих