Моргэйжийн зээлд 800 тэрбумыг төсөвлөв

00храаххахахахххххӨнгөрсөн онд нийслэлд 11 мянга 349 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 19 мянга 300 болж нэмэгдэх нь.

Энэ жил ашиглалтад орох сууцны ихэнх нь 55 ам метр талбайтай аж. Барилга, хот байгуулалтын яам Монголбанктай зээлийн эх үүсвэрт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

Зээлийн эх үүсвэр шийдэгдэж, 800 тэрбум төгрөгийг орон сууцны моргейжийн зээлд зориулахаар болсныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ. Үүний хүрээнд барилгын материал үйлдвэрлэгчдэд 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох аж.

Э.Өнөр

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих