Л.Дандар баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах, С.Гантулга болон Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг нар БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Мөн уг ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Цэргийн штабын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм. Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид, цэргийн албан хаагчид, ирээдүйн эх орны энхийг сахиулагч нартаа баярын мэндийг хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих