Зайсангийн айлуудыг нүүлгэхгүй гэв

zaisanbarilga-middleЗайсангийн амны оршин суугчид өчигдөр БОНХ-ийн сайд С.Оюунтай уулзлаа.
Иргэд “БОНХЯ-наас томилогдсон ажлын хэсэг Богд хан уулын Дархан цаазат газрын газар ашиглалтын байдалд хийсэн шалгалтынхаа дүгнэлтэд биднийг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдээлснийг эсэргүүцэж байна” хэмээсэн юм.

С.Оюун сайд энэ асуудлыг буруу ойлгосон гэдгийг тайлбарлаад “Нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлүүлэх асуудлыг манай яамнаас тавиагүй. Иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх өгдөг байгууллага манайх биш. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар холбогдох бусад газрын зөвшөөрлийг авсан иргэд, аж ахуйн нэгжид тав хүртэлх жил газар ашиглах эрхийг хуулиар олгодог. Эрхээ авчихаад зориулалтын дагуу газраа ашиглалгүй өөр зориулалтаар аж ахуй эрхэлж байгаа байдал 10 жил гаруй үргэлжилж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, өрхөд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг шийдэх эрх нь УИХ-ийн бүрэн эрхийн асуудал юм” гэсэн юм.


URL:

Нэр: зочин Огноо: 1 February 2017

Зайсангийн аманд жуулчид амьдарч байна уу Ард иргэд үү ойлгохгүй юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.