Бангладешийн ерөнхийлөгч таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлжээ

5422imagesБангладешийн ерөнхийлөгч Зиллур Рахман 20-ны өдөр өвчнөөр таалал төгслөө. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, дарга Ши Жиньпин ерөнхийлөгчийн орлогч Абдул Хамидад захидал илгээж Рахман ерөнхийлөгч таалал төгссөнд гүн эмгэнэж байгаагаа илэрхийлсэн байна гэжээ.

Бангладешийн хүндэт удирдагч, Ерөнхийлөгч Зиллур Рахман Хятад Бангладешийн харилцааг чухалчлан үзэж, хоёр орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх, хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад хүчин зүтгэл үзүүлсээр ирсэн юм. Хятадын Засгийн газар, ард түмэн хоёр орны уламжлалт найрамдлыг чухалд үзэж, Бангладешийн талтай хамт бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх, хоёр орон ба хоёр орны ард түмэнд буян үйлдэхээр чармайна гэж Хун Лэй мөн хэлжээ.

/Анар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих