Хүний шинэ коронавирүст халдварын байдал, авах арга хэмжээний түр зөвлөмж

45аөөөөө044878Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2012 оны 4 дүгээр сараас эхлэн Саудын Арабын Катар, Йорданд,  2012 оны 9 дүгээр сараас Их Британид, 2013 оноос ХБНГУ-д тус тус хүний шинэ коронавирүст халдвар /Novel Coronavirus-NCoV/ бүртгэгдсэн талаар мэдээлсэн. 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн мэдээгээр NCoV-ийн халдварын лабораториор баталгаажуулсан тохиолдол 13 байгаагаас 7 нь буюу 53.8% нь нас барсан байна.

Коронавирүс нь Coronaviridae овгийн Coronavirinae бүлэгт хамаардаг, РНХ агуулсан вирүс бөгөөд байгаль дээр олон төрөл зүйлийн амьтдад амьсгалын болон хоол боловсруулах замын халдвар үүсгэн тархдаг.

Коронавирүс нь хүний бие махбодийн гадна ердийн нөхцөлд 24 цагийн турш өвчин үүсгэх чадвартай. Өвчтний өтгөн, шээсэнд тасалгааны хэмд 1-2 өдөр, гадаад орчинд 4-6 долоо хоног, суулгаж байгаа өвчтний өтгөнд 2-оос дээш хоног амьд байх чадвартай. Харин 56 хэмээс дээш халуунд коронавирүс өвчин үүсгэх чадвараа алддаг.

21 дүгээр зууны анхны цартахал болох амьсгалын замын цочмог халтай хам шинжийн халдвар /SARS/-ыг 2003 онд коронавирүсийн нэг хэвшинж болох SARS-CoV вирүс үүсгэгдсэн юм.

Хүний шинэ коронавирүст /NCoV/ халдвартай өвчтөн нь амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдгээр илэрч, 38 хэм ба түүнээс дээш хэм халууран, ханиалгасан, эмнэлзүйгээр эсвэл рентген шинжилгээгээр уушгины эдийн үрэвслийн шинж илэрч, уушги цочмог гэмтэх хам шинж буюу дистресс хамшинж илрэн богино хугацаанд амьсгалын болон бөөрний цочмог дутмагшилд хүргэж байгаа болон хүнээс хүнд дамжин голомтлог байдлаар бүртгэгдсэн байж болзошгүй талаар ДЭМБ-аас мэдээлж байна.

Их Британид 2013 он гарсаар NCoV-ийн халдварын бичил дэгдэлтийн 3 тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нь нас барсан байна. Ийм учраас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүний шинэ коронавирүст халдварын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах талаар авах арга хэмжээний дараах түр зөвлөмжийг өгч байна.

  1. Хүний NCoV-ийн халдвар бүртгэгдэж байгаа улс орнуудад зорчигчдод анхааруулга сэрэмжлүүлэг өгөх, тэдгээр улс орноос ирэгсдэд тавих хяналтыг сайжруулах
  2. Хүний NCoV-ийн халдварын болзошгүй дэгдэлт, цартахлын үед агаарын болон хилийн бусад боомтуудад тавих хяналт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах
  3. ХӨСҮТ, Томуугийн үндэсний төвтэй мэдээлэл солилцох, хамтран ажиллах, ХӨСҮТ, ТҮТ-ийн www.nccd.gov.mn, www.flu.mn цахим хуудсанд тавигдаж байгаа мэдээлэлтэй танилцаж байхыг зөвлөмж болгож байна.

Зөвлөмжийн дагуу сэрэмжлүүлэг, сурталчилгаа хийх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн МХГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэсүүдэд мэдэгдэж байна.

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

ХЯНАЛТЫН ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих