“ZTE” компанитай нэр холбогдсон улс төрчдийн жагсаалт

АТГ-аас Хятадын “ZTE” компаний Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах менежерүүдийг хуу баривчилсан.  Манай засгийн газраас том том тендерийг төвөггүй салгадаг байсан энэ компанитай улстөрчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноороо холбогдсон:

1.ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг : МШХХГ-ын дарга байхдаа “ZTE”-тэй “учирсан”. Том тендерийг авахад дэмжлэг үзүүлсэн байж магадгүй нь энэ компанийг ил цагаан хамгаалж байсантай нь холбоотой байх гэсэн хардлага төрүүлдэг.
2. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат : МШХХГ-ын дарга болонгуутаа “ZTE”-г дэмжих өмнөх удирдлагынхаа бодлогыг үргэжлүүлсэн.
3.УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр : БСШУ-ны сайд байхдаа “Шинэ зуны боловсрол” хөтөлбөрийн  багш нарыг зөөврийн компьютерээр хангах 40 сая долларын төслийг “ZTE”-д өгөхийг идэвхитэй дэмжсэн. Өрсөлдөгч “Найер” компаниас намынхаа байранд иж бүрэн төхөөрөмж авч байсан мөртлөө цаагуураа “ZTE”-гийн талд ажилласан гэдэг. Тендерийн маргаан дэгдмэгц “ZTE”-гийн төлөөлөгч Нарантунгалаг, Оюунхай нараар дамжуулан “Найер”-ын Монгол дахь ахлах менежер Ариунболдтой уулзах саналыг олонтоо тавьсан. 2012 оны 4-р сарын 11-13-нд Бээжинд ажлаар очихдоо айлчлалын төлөвлөгөөнд оруулалгүйгээр “Найер” компаний төв оффист очиж “тохиролцоё, өргөдлөө тат” гэсэн хүсэлт тавьж байжээ.
4.БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Далайжаргал : 40 сая долларын тендер явуулах Үнэлгээний хороог байгуулсан. Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж МХХГ-ын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулан улмаар техник, технологийн давуу талтай хэмээн “ZTE” ялсан. Тендерийн маргаан дэгдмэгц 2012 оны 4-р сарын 11-ны өдөр “Найер”-ын байранд “ZTE”-гийн төлөөлөгч Нарантунгалаг, 15 цагт бас нэг төлөөлөгч Оюунхайг дагуулан ирж “өргөдлөө тат” хэмээн шахалт үзүүлсэн. Тухайн үед “Найер”-ынхан ТНБД-ыг төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй  авир гаргасан хэмээн АТГ-д гомдол гаргаж байжээ.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих