Ардчилалын индексээр 65-д орлоо

5аөаөөббөбөИх Британийн “Economist” сэтгүүлийн “The Economist intelligence Unit” судалгааны компани “2012 оны дэлхийн улс орнуудын ардчилалын индекс” “Democracy Index 2012”–ийг гаргалаа. Энэ чансаа нь тухайн улс дахь ардчилалын байдлыг сонгууль болон олон ургальч үзэл, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван үндсэн үзүүлэлтээр хэмжин гаргадаг билээ.

Энэ жил дэлхийн 167 орныг багтаан судалж, бүрэн төгс ардчилал, хангалтгүй ардчилал, гибрид дэглэм, дарангуйлагч дэглэмтэй орон гэсэн дөрвөн бүлэгт хуваасан байна. 2012 онд хамгийн ардчилсан орноор Норвеги шалгарсан бол хамгийн сүүлд БНАСАУ оржээ. Монгол улс 6.35 оноогоор 65 дугаар байр эзэлж, хангалтгүй ардчилсан орны тоонд орсон байна. Манай орон 2010 онд 6.36 оноогоор 64 дүгээр байр, 2011 онд 6.23 оноогоор 69 дүгээр байр эзэлж байлаа.

Сугараа


URL:

Сэтгэгдэл бичих