ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН АР ГЭРИЙНХЭНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОВ

big_100 saМонгол Улсынхаа төрийн далбааг олимп, ДАШТ-ий дэвжээнд мандуулсан өдгөө тэнгэрийн  оронд заларсан таван тамирчны ар гэрийнхэнд нийт 82 сая 500 мянган төгрөгийн урамшуулал олгов.
Буцалтгүй мөнгөн тусламжийг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун нар гардуулан өглөө. Тодруулбал, “Мехико-1968″ олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, гавьяат тамирчин Т.Артаг агсны гэргий Д.Баярлахт 24 сая төгрөг, “Москва-1980″ олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ж.Даваажав агсны охин Д.Баярчимэгт 36 сая, 1971 онд Болгарт болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Жамсран агсны охин Ж.Буянхишигт 12 сая,1985 онд Унгарын Будапешт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Лу.Энхбаяр агсны гэргий Д.Алтанцэцэгт зургаан сая, 1982 онд Германд болсон боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсны охин О.Уянгад 12 сая төгрөгийг тус тус олгов.
Д.Өлзий

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих