Д.Должинсүрэн:Сүрьеэгийн шинэ тохиолдол жилд 4000 бүртгэгддэг

2013032512tЖил бүрийн гурав­дугаар сарын 24-ныг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манайн улс энэ өдрийг “Бид сүрьеэ­гүй Монголд амьдрах болно” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Өдгөө дэлхий нийтээ­рээ төгс эдгэрдэг, эмчлэгддэг гэх энэ өвчин манай улсын хүн амын нас баралтын шалт­гааны VI дугаарт жагсаж байна. Мөн энэ өвчнөөр 16-44 насныхан буюу ид хөдөлмөрлөх насны хүмүүс илүүтэй өвчилж байгаа нь тул­гамд­сан асуудлын нэг болжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Олон эмэнд дасалттай сүрьеэгийн II тасгийн эрхлэгч Д.Должин­сүрэнтэй ярилцлаа.

-Сүрьеэг манайхан эдгэр­дэг, эмчлэгддэг өвчин гэдэг . Гэтэл эмч, эмнэ­лэг хоёрт дийлдэхгүй шинэ хэлбэрийн сүрьеэ бас байна гэх юм?

-Сүрьеэ өвчний эдгэ­рэлтэд тухайн хүний эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэнддээ хандах ханд­лага, эмчилгээгээ бүрэн хийл­гэх тэвчээр, нөгөө талаас тухайн орны эдийн зас­гийн байдал, эрүүл мэн­дийн тогтолцоо, эм­нэл­гийн тусламж үйлчил­гээ, оношлогооны байдал зэрэг олон асуудал нөлөөлнө . Хэдий чинээ эрт онош­лог­доно, төдий чинээ халд­варыг тараах хугацаа боги­но байж, эм­чил­гээний үр дүн өндөр байна.

-Сүрьеэг нийгмийн халд­­варт өвчин гэдэг. Яагаад ингэж нэрлэх бол­сон юм бэ. Мөн манай улсад энэ өвчлөл тархаад байгаа шалтгаан нь юу вэ?

-Сүрьеэ амьсгалын за­маар халдварладаг нийг­мийн халдварт өвчин юм. Манай орны хувьд 1990-ээд оноос эхэлсэн нийгэм эдийн засгийн өөрчлөлтын үр дагавар болох ажил­гүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн, хүн амын нягт­рал, архи тамхи­ны хэрэг­лээ, агаарын бо­хир­дол, эмийн зохисгүй хэрэглээ нь өвчний тархалтад ихсэ­хэд шууд нөлөөлж байна. Саяхан манай ул­сад ажил­ласан Австралийн Ливер­пуль эмнэл­гийн сүрьеэ­гийн зөвлөх эмч Клауди С Доплерйн “Австрали улс 20 сая хүн амтай, тэнд сүрьеэгийн хүндэрсэн хэл­­­бэр, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн то­хиолдол нэг, эмэнд тэс­вэр­тэй сүрьеэ бараг байх­гүй” гэж байсан. Жилдээ энэ өвчнөөр 1000 хүн өв­чилж байна гэж үзэхэд Монгол Улс хоёр сая 700 мянган хүн амтай мөртлөө жилд сүрьеэгийн шинэ тохиолдол 4000, эмэнд тэсвэртэй сүрьеэ 200 ор­чим оношлогдож, маш олон эмэнд тэсвэртай сүрьеэ одоогоор 20 гаруй илрээд байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болоод байна.

-Сүүлийн үед хот, хө­дөө­гийнхөн сүрьеэ­гээр их өвдөж байна гэж байсан. Хэдээс хэдэн насныхан энэ өвчнөөр илүү өвдөж байна вэ. Мөн өвчлөлийг аймаг, дүүргээр авч үзвэл ямар байгаа бол?

-Насны байдлаар авч үзэхэд 60 хувийг нь 16-44 насны залуучууд буюу нө­хөн үржихүйн насныхан эзэлж байна. Сүрьеэ өвч­нөөс болж, олон залуус хөдөлмөрийн чадвараа ал­даж, сурч боловсрох, мэр­гэжил эзэмших хугацаа­гаа хойшлуулах, гэр бүл төлөвлөлт алдагдах зэрэг амьдралын чухал асууд­луудыг хойш тавьж, ямар нэгэн байдлаар эдийн засгийн хамааралд орж байна.

Манай улсын хэм­жээнд сүрьеэгиийн шинэ тохиолдлын 56 хувийг Улаан­­баатар хот эзэлдэг. Өвчлөл ихтэй дүүрэгт Баян­­зүрх, Сонгнохайр­хан ордог. Харин аймгуудын хувьд Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Говь­сүм­бэрт өвчлөл их байна.

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил өвчлөл хэр байна вэ?

-Сүүлийн хоёр жилд сүрьеэгийн шинэ тохиолд­лын тоо буурч байгаа ч эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа. Үүнд мэргэжлийн эмчийн хувьд санаа зовинодог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ 2010 онд 185, 2011 онд 210 тохиолдол онош­логдож байсан бол он гараад 133 тохиолдол ил­рээд байна. Жилд 4000 орчим сүрьеэ­гийн шинэ тохиолдол бүрт­гэгдэж байна.

- Одоо танай эмнэлэгт ачаалал хэр байна?

-ХӨСҮТ-д сүрьеэгийн 200 ортой зургаан тасаг ажилладаг боловч ачаалал их байдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн халд­вартай шинэ тохиолдол, сүрьеэ­гийн хүнд хэлбэ­рүүд, мэс засал хийлгэх заалттай уушигны бус хэл­бэрүүд, хүүхдийн сүрьеэ ба олон эмэнд тэсвэртэй сүрьеэг хэвтүү­лэн эмчилж байна.

-Улсын хэм­жээнд энэ талаар хийсэн дорвитой судалгаа байдаг уу. Судал­гаа бол маш том илрүүлэлт шүү дээ. Нэг хэсэг ийм судалгаа хий­хээр яригдаж байсан, тэ­гээд чимээгүй болчихсон?

-2012 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт су­далгааны алба эмч, суви­лагчдын дундах сүрьеэ­гийн халдварлалт, өвчлө­лийн эрсдэлт хүчин зүйл гэсэн судалгааг хийсэн. Энэ маш ач холбогдолтой судалгаа болж чадсан. Энэ жил “Глобаль сан”, Мон­голын засгийн газрын сан­хүүжилтээр сүрьеэ­гийн тархалтын судалгаа хийх гэж байна.

-Энэтхэгт эмчлэгд­дэггүй сүрьеэ гарсан тухай мэдээлэл дуулдаж байсан. Энэ нь нөгөө олон эмэнд дасалтай сүрьеэг хэлж байгаа хэрэг үү. Манайд энэ өвчнөөр өвдсөн, эмчил­гээгүй шахам 20 орчим хүн байдаг гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Сүрьеэгийн эмчил­гээг эмх замбараагүй, дур мэдэн дутуу буруу хийх, эмчилгээг таслах, стан­дартын бус эмчилгээ хийх, сүрьеэгийн чанаргүй эм хэрэглэх, хяналтгүй эм­чилгээ хийх зэргээс болж олон эмийн дасалтай сүрьеэ үүсдэг. 2006 оноос эхлэн манай улс “Глобаль сан”-гийн дэмжлэгтэй­гээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлсэн. Энэ эмчилгээ нь 6-9 төр­лийн эмийг 24 сар ууж хэрэглэхээс гадна эмчил­гээний өртөг 3000-4000 ам. доллар байдаг. Харин энэ эмчилгээниий явцад эм­чилгээг дутуу буруу, хя­налт­гүй хийсэн, эмчил­гээг таслах зэргээс шалт­гаалан маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсдэг. Тиймээс иргэд сүрьеэ­гийн шинж тэмдэг илэрмэгц, хугацаа алдах­гүй эмчид үзүүлж, эмнэл­гийн хяналтад эмчилгээ­гээ зөв хийх нь чухал юм.

-Сүрьеэгийн эсрэг вак­циныг хүүхдэд нэг сартайд нь хийдэг. Гэтэл сүүлийн үед энэ өвчнөөр бага насны хүүхдүүд их өвдөж байна гэх юм?

-Нярайг дөнгөж төрс­ний дараа сүрьеэгийн эс­рэг вакцин хийдэг. Энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэ­рээс сэргийлдэг. Энэ онд хүүхдийн сүрьеэгийн 351 тохиолдол бүртгэгдсэнээс нийт тохиолдлын доторх 8.9 хувийг эзэлж байгаа юм.

-Тэгвэл хүүхдүүдийн дунд олон эмэнд дасалтай сүрьеэ хэр байна вэ?

-Хүүхдийн сүрьеэ ихэвч­лэн гэр бүл болон ойр дотны хүмүүсээс халд­вар авсан байдаг. Олон эмийн тэсвэртэй сүрьеэгийн хавьтал болох 20 хүүхэд эмчилгээнд хам­рагдаад явж байгаа. Ер нь бол сүрьеэгийн халд­варлалт, сүрьеэгээр өвдөх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь сүрьеэгээр өвддөг. Үлд­сэн хувь нь байгалиас заяасан дархлал биеийн эсэргүүцлээрээ насан турш­даа сүрьеэгээр өвч­лөх­гүй үлддэг. Нэг халд­вартай хэлбэрийн сүрьеэ­тэй өвчтөн жилд дунджаар 10-15 хүнд халдвар тараа­даг гэж үзвэл жилд сүрьеэ­гийн халдвартай хэлбэрийн тохиолдол 1000 хол давна.

Тиймээс бид энэ жил сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Бид сүрьеэгүй Монголд амьдармаар бай­на” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих