Хямралыг төгсгөх түлхүүр Хятадаас эхлэх үү?

2013032505tЭдийн засгийн хам­тын ажиллагааны бай­гууллагаас Хятадад урт хугацааны өсөлтийг бий болгоход шинэтгэл хэрэг­тэй гэжээ. Санхүүгийн салбар, хотжилт, улсын өмчлөл болоод инноваци буюу санаачлага шинэч­лэл нь эдгээр шинэтгэлд багтаж байна. Гэхдээ Бээ­жин тус байгууллагын бу­сад гишүүдийг бодвол санхүүгийн хям­ралыг илүү сайн давж гарч байна. Ингэс­нээрээ 2016 он гэхэд дэл­хийн хамгийн том эдийн засаг болох боломж байгаа хэрэг аж. Тиймээс ч Хятадын нөх­цөл байдал энэ ангилалд багтахад сай­наар үнэлэг­дэж буй юм. Энэ удаагийн “саа­жилт”-ыг л давчихвал цааш­даа эдийн засаг нь хурдтай ураг­шилна хэ­мээжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгуул­лагаас Хятадад өгч буй зөвлөгөө нь:

 

-Хөрөнгийн урсгалын хязгаарлалтыг зөөллөж, дотоодын хөрөнгө оруу­лалтын хувийг өсгөх.

-Валютын ханшийн уян хатан бодлогыг хэрэг­жүүлэх.

-Гадаадын болоод до­тоодын шинийг санаач­лагчдад оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг сайж­руулж, энэхүү эрхийг сахин хамгаалах.

-Зарим салбар дахь төрийн өмчлөлийг буу­руулах.

-Хөдөө аж ахуйн сал­барынханд ч энэ эрх нь оршин суугчдын адил хан­гагдах ёстой.

-Сэргээгдэх эрчим хүч­ний салбар дахь хө­рөнгө оруулагчдад илүү таатай нөхцлийг бий болгох.

-Бохирдлыг бууруулах болон хүрээлэн буй орчинд чиглэсэн уулзалтуудыг зохион байгуулах зэрэг зөвлөмжүүдийг өгсөн байна.

Гэсэн хэдий ч Эдийн засгийн хамтын ажил­лагааны байгууллагаас Хятадын эдийн зас­гийн өсөлт саарч байгаа, үүнийг дагаад янз бүрийн эрсдэлтэй тулгарч мэднэ хэмээн болгоомжилж бай­гаа юм. Судалгаанаас харахад Хятадад тулгарч буй гол эрсдэл нь дэлхийн эдийн засгийн хямрал. Харин до­тоод нөхцөл байдалд хөрөнгийн үнийн хэт өсөлт, үнийн хөөсрөлт нь тэнцвэргүй байдлыг үүс­гэж буйгаараа томоохон заналхийлэл болоод байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих