Ашигт малтмалын салбарт 8509 ажлын байр зэхжээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд зориулж голлох салбаруудад шинээр бий болох ажлын байрны тоог гаргажээ.

Нийгмийн салбаруудаас хамгийн олон ажлын байр олгох нь уул уурхайн салбар байна. Энэ салбараас нийт 11 мянга гаруй ажлын байр шинээр бий болохыг Хөдөлмөрийн биржийнхэн онцолсон.

Тухайлбал, нүүрсний салбарт 1846, газрын тосонд 400 гаруй, уул уурхайн ордод 8509 ажлын байр байгаа аж. Харин энэ салбарт жилд 5000 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж буйг ШУТИС-ийн Оюутны зөвлөлөөс мэдээллээ.

Э.Солонго

зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих