Шинжаан-Уйгарт 20 хүнд бүх насаар нь хорих ял оноолоо

Хятадын баруун хойд зүгийн Шинжан Уйгарын өөртөө засах бүс нутгийн оршин суугч 20 залууд Бээжингийн шүүх бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүхээс тэднийг алан хядах, салан тусгаарлах үйл ажиллагаанд бэлтгэж байсанд буруутгаж ийнхүү яллажээ. Гэхдээ тэднийг гэм буруутай болохыг нь тогтоосон эсэх тухай тодорхойгүй байна гэж “Би-Би-Си”-д бичжээ. Дээрх 20 залуугийн зарим нь Шинжан Уйгарын үндэсний цөөнхийн “Уйгар бүлэг”-ийн гишүүд бөгөөд энэ бүлэг орон нутгийн цагдаа нарын амь насанд халдах хуйвалдаан зохион байгуулж байсанд буруутгагдаж байжээ.

URL:

Сэтгэгдэл бичих