April Fools’ Day буюу 4 сарын тэнэгүүдийн өдөр

April Fools DayЯг үнэндээ энэ баярын жинхэнэ нэр нь April Fools’ Day буюу 4 сарын тэнэгүүдийн өдөр гэсэн нэртэй баяр юм. Энэ баярыг мэдээж дэлхийн ихэнх улс орнууд тэмдэглэдэг ба жил бүрийн 4р сарын 1ны өдөр тохиодог. Гэхдээ энэ баярыг үндэсний баяр гэж ойлгож болохгүй, та энэ өдөр хэн нэгнийг хуурч мэхэлж, онигоо ярьж өгч, хамгийн тэнэг зүйлүүдээ эл өдөр хийхэд л болно, хамгийн гол нь хуурагдсан нэгэн нь уурлаж ер болохгүй юм учир нь та энэ өдөр зөвхөн инээх л ёстой. Мөн та заавал өнөөдөр найзуудаа, гэр бүлийнхнийгээ, багш нарыгаа, хөршийгөө, эсвэл хамт ажиллагсдаа хуурах ёстой, хэрэв хэн нэгэн танд хуурагдвал та өмнөөс нь 4 сарын тэнэг гэж хэлэх ёстой, (4сарын1 биш юм байна шүү)  .

Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Орос, Нидерланд, Герман, Бразил, Канад, АНУ зэрэг орнуудад энэ өдөр яриа нь хүртэл бие биенээ үргэлж шоглож байдаг тул зарим хүмүүс бүүр гэрээсээ ч гардаггүй байна . Энэ өдрийн хамгийн чухал онцлог нь та энэ өдөр архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх ёстой гэнэ шүү

Хамгийн дурсгалтай өдрүүд:
- 1993 оны энэ өдөр Сан Диего хотын радиогоор уг хотын нисэх буудал дээр онц шалтгааны улмаас сансрын хөлөг газардахаас өөр аргагүй болжээ гэж цацсан байна. Үүнийг үзэх гэсэн хотын иргэд бүгд нисэх буудал уруугаа ирж, нисэх уруу орох замд маш том бөглөрөө үүсгэж байсан байна.

- 1998 оны энэ өдөр Бостон хотын радиогоор хотын дарга Thomas Menino нас баржээ гэсэн мэдээ тараахад уг худал мэдээ хотоор цуу яриа болж, хотын иргэд бараг гүн эмгэнэл үзүүлэх шахсан байна.

- АНУ – ын үндэсний олон нийтийн Радиогоор iBod хэмээх хүний бие удирддаг шинэ төхөөрөмж Walmart – д худалдаанд гарлаа гэхэд Walmart – д үргэлжилсэн урт дараалал үүсэж байжээ.

- 1950 оны үед Нидерландын телевизээр Tower Of Pisa нурж уналаа гэсэн мэдээ гаргаснаас болж олон хүн балмагдаж тус ТВ – ийн гадаа жагсаж байж ээ.

Өнөөдөр аргын тооллын 4 сарын 1 – н. баасан гараг. Өглөөний нар их эрт гарч, нилээн орой шингэнээ. Эл өдөр уурлах, бухимдах, гомдох зэрэг үйлнээ муу бөгөөд хуурах, чадах, инээлгэх, элэг хөшөөх зэрэг үйлнээ өлзийтэй сайн. Үс сэвлэгээ авахуулбаас халзан болноо гэж зурхайн зурлагад буусан байна Та бүхний чадсан хүн сэтгэлчлэн хууртагдах болтугай.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих