МАН уу? АН уу? өнөөдөр шийдэгдэнэ

b8e183e928ac636originalУвс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүнээр үлдэх эсэх дээрээ тулаад байгаа билээ. Тэд УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан, сурталчилгааны хугацаа дууссан үед гудамжны дэлгэцээр сурталчилгаа хийсэн, төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зэргээр буруутаад байгаа. Давж заалдах шатны шүүх тэднийг хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даатгасан. Мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан зургаан залуу шүүхээр “Бүгд найрамдах”-аа уншуулаад буй. Гэхдээ эрхэм гишүүд Дээд шүүхэд хандаад буй. Дээд шүүх хэргийг өнөөдөр хянахаар товложээ. Гэхдээ шүүх тэдний хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөв хэрэглэсэн эсэхийг л хянана. Тэгэхээр МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нь тодорхой гэж хуульчид таамаглаж буй. Тэднийг татагдсан тохиолдолд АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишүүн болох юм.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих