Энхбаярын эхнэр, экс тэргүүн хатагтай О.Цолмонг байцааж эхэлсэн юм биш биз

Саяхан экс ерөнхийлөгч Н.Энхбаяр 1001 шөнийн үлгэр дуусах уу үргэлжилсээр байх уунэртэй улс төрийн хоёр дахь том нийтлэлээ өөрийн мэдлийн хэвлэлд нийтлүүлжээ. Энэ нь ерөнхийлөгчийн албан тушаалаас буусанаасаа хойш түүний хэвлэлд нийтлүүлж буй хоёр дахь том уран бүтээлъ нь юм.

Эхний нийтлэл ъХана хэрэмънь гарсаны дараахан Хана хэрэм гэсэн улс төрийн хэллэг нэр томьёо хүртэл гарч ирсэн бөгөөд хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн тэрлэдэг Титэм үг- нээс нэг их дутахааргүй хүмүүст хүрч эхэлсэнийг харуулж байлаа. Хамгийн гол нь Н.Энхбаяр 1001 шөнийн үлгэр дуусах уу үргэлжлэх үү гэсэн энэ удаагийн нийтлэлдээ өөрийнхөө амьдралтай холбоотой байж болзошгүй нэгэн зовлонг тоочин дурдсан нь анхаарал татаж байлаа.

Жишээлбэл …Ер нь өөрсдөд нь таалагдахгүй байгаа хүнийг эсхүл улс төрийн өрсөлдөгчөө, ар гэрийнхэнийг нь хүртэл оролдож шоронд хилс хэргээр хийж ялах гэсэн арчаагүй арга нь албан тушаалдаа хувалз мэт шигдсэн дарангуйлагчдын үнэнд гүйцэгдэхээрээ Үхэхдээ үхэр буугаа тавина гэдгиин үлгэрээр хэрэглэдэг туйлын бохир арга билээ. Үүнийг бүх дэлхийд хэлмэгдүүлэлт гэдэг.

Ингэж хэлмэгдүүлэлт ч гардаг. Гэхдээ тэртээ хол буюу өнгөрсөн зуунд биш ъардчилсанъ хэмээх тодотголтой Монголд өнөөдөр гарч эхлэвъ хэмээн дурдсан байгаа юм. Ар гэрийнхэнийг нь хүртэл оролдож шоронд хилс хэргээр хийж ялах гэсэнъ гэдэг энэ хэдэн үгнээс. харахад л эрх баригчид экс ерөнхийлөгчийн маань ар гэрээр оролдоод эхэлсэн юм болов уу гэсэн сэжиг төрж байна. Үүнийг уншаад Тэргүүн хатагтай асан О.Цолмонг Улсын Мөрдөн Байцаах Газраас дуудаж Швейцарийн банкин дахь дансныхаа дугаарыг хэл гэж шахаагүй л юм бол өөр ерөнхийлөгчийн ар гэрээс хэнийг нь оролдсон байж таарах билээ дээ гэх хүн ч олон байна.

Гэтэл яг үүнтэй зэрэгцээд гадуур Төрийн ордоны зүүн талд байрлах хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг эзэмшдэг гэх зарим хүнийг Улсын Мөрдөн Байцаах Газраас саатуулан шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдсан нь анхаарал татаж байгаа юм. Учир нь уг хуучин хэвлэх үйлдвэрийг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн болгосон гэдэг яриа өнө эртнээс хойш тарсан билээ. Зарим эх сурвалжаас үзвэл цагдаагийнхан мөрдөн байцаалтын явцад уг барилгыг эзэмшигчид нь барилгыг өөрийн болгохдоо Өмч хувьчлалын тухай хууль зөрчсөнийг тогтоож, зарим хүнийг Ганц худагъ дахь урьдчилан хорих төвд саатуулсан юм байх.

Энэ явдлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын бичсэн Ар гэрийнхэнийг нь хүртэл оролдож шоронд хилс хэргээр хийж ялах гэсэн өгүүлбэртэй холбохоор экс ерөнхийлөгчийн ар гэрийнхэнээс хэн нэг нь хоригдоод эхлээ юу гэсэн хардлага ч төрж байгаа юм. Ямар ч байсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хувийн гэж яригддаг обьектийн хувьчлалын асуудлыг шалгаад хууль зөрчсөн хэмээн тогтоож эхэлсэн бол удахгүй ТВ-9 телевиз, Зууны мэдээ сонинг /мөн л Н.Энхбаярын өмч гэгддэг/ шалгах үйл ажиллагаа явагдаж болзошгүй бололтой. Н.Энхбаярын 1001 шөнийн үлгэр дуусах уу нийтлэлд тоочигдсон зарим нэгзовлон гачаал ортой бол магадгүй нэгэн цагт жолоон дээр нь сууж байсан төрийн машины бүх эрэг шураг эргээд өөрийн нь эсрэг бүхий л хүчин чадлаараа ажиллаж эхэлсэний наад захын жишээ байж болох юм.

Элдэв явдал

Хуулбарлахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.