Цөмийн төхөөрөмжийг сэргээсэнд харамсаж байгаагаа илэрхийлэв

14eceba6761643d6originalЦөмийн тоног төхөөрөмжийг сэргээх талаар БНАСАУ-ын тал мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын тал үүнд харамсаж байна, талууд тэвчээртэй байж хэлэлцээний гольдролдоо орохыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Бид Хойд Солонгосын холбогдох байр суурийг анхааралдаа авсан, үүнд харамсаж байна. Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй байдлыг биелүүлж, Солонгосын хойг ба Зүүн Хойд Азийн эн тайван тогтвортой байдлыг баталгаажуулах нь Хятадын талын баримталсаар ирсэн чиг шугам юм. Өнөө Солонгосын хойгийн байдал ээдрээ будлиантай байгаа, талууд тэвчээртэй байж хэлэлцээний гольдролдоо орж, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг хүсэж байна гэжээ.

Хойд Солонгосын төв мэдээлэх агентлагийн 2-ны өдрийн мэдээлснээр, Хойд Солонгос 5 мегаваттын чадал бүхий бал чулууны хурд сааруулах урвалын зуухыг сэргээнэ гэж Хойд Солонгосын атомын эрчим хүчний ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

\Урьхан\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих