Нью-Йорк хийжүүлсэн ундаа уухыг хориглож эхэллээ

ӨААӨБӨӨӨӨӨНью-Йорк хотын Эрүүл мэндийн зөвлөл өчигдөр нэгэн хориг гаргасан нь иргэдийн саналыг хоёр хувааж байна.

Зөвлөлийн найман гишүүн зөвшөөрч нэг түдгэлзэлтэйгээр хоолны газруудын 0,5 литрээс дээш хэмжээтэй, хийжүүлсэн, чихэрлэг ундааны худалдаанд хориг тавихаар болжээ.

Ийм ундааг зөвхөн хүнсний болон томоохон дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болж байна.

Мөн 70 хувиас дээш хэмжээний жүүс ороогүй диет ундаа, согтууруулах ундаа мөн тус хоригт багтжээ.

Хориг зөрчсөн зоогийн болон бусад газруудыг 200 ам.доллараар торгох аж.

Хотын захирагч Майкл Блумберг энэ хориг нь тус үндэстний хамгийн том асуудлын нэг болсон таргалалт болон түүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудлыг бууруулахад туслана гэж үзэж байна.

Гэхдээ Нью-Йорк Таймс сонины хийсэн судалгаагаар хотын оршин суугчдын 60 орчим хувь нь хоригийн эсрэг байгаа гэнэ.

Америкийн гурван хүн тутмын нэг нь хэт таргалалттай бөгөөд АНУ-ын эрүүл мэндийн халамжийн зардлын 10 хувь нь таргалалттай холбоотой өвчинд зарцуулагддаг болохыг Эдийн засгийн хамтын ажиллагаа болон Хөгжлийн байгууллага мэдэгджээ.

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих