Ерөнхий сайдыг хууль зөрчсөнийг шүүх тогтоолоо

f130a3c98b4a27d9bigНийслэлийн Захиргааны хэргийн шүүх Дорнод аймгийн Засаг даргын асуудлаар өнөөдөр хэлэлцлээ.

 

Аймгийн ИТХ-аас М.Бадамсүрэнгийн нэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай зөвшилцөхөөр хоёр дахь удаагаа санал болгосон боловч тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа. Тэгвэл шүүх хурлаас Ерөнхий сайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-4 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

Шүүх нэгэнт ийм шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж М.Бадамсүрэнг Дорнод аймгийн засаг даргаар томилох нь тодорхой болж байна. Өмнө нь Засаг даргын томилгооны асуудал болон иргэн Д.Ламжавын нэхэмжлэлээр Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсанг томилсон нь хууль зөрчсөнийг ҮХЦ тогтоосон. Ийнхүү шүүх түүний хууль зөрчсөнийг дахин тогтоолоо.

Эх сурвалж: tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих