“Суман Гүн” ХХК-ийн хэвийн боов хуршсан муудсан тосны амттай байсан нь тогтоогджээ

dnesХэвийн боовны зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзлээд байсан “Суман Гүн” ХХК-ийн Өлзий хэвийн боов технологи алдаж амт чанартаа алдаа гаргасан нь тогтоогджээ. Тэд анхан шатны мэдэгдлүүддээ дотоодын гурилын үйлдвэрүүдийн гурил чанаргүй, тэр тусмаа “Дорнод Гурил” ХХК-ийн гурил царвантай байж болзошгүй гэсэн мэдэгдлийг холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Муу нэртэй луу данстайгаараа дуудуулаад болоод байдаг гэсэн шиг гурилын үйлдвэрүүдийг буруутгаад бусдад алдаагаа бухах гэсэн тэдний арга харин талаар болжээ.

Идэхийн аргагүй гашуун амттай хэвийн боов үйлдвэрлэлээ царвантай гурилаас болсон гэх мэдэгдэл ташаа байсныг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нарийн шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргасан байна. Мөн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан ч мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дүгнэлт гаргахад “Дорнод Гурил” ХХК-ын гурилаас царван илрээгүй харин ч амт чанар маш сайн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тэгэхээр “Суман Гүн” ХХК-ийн “Өлзий” хэвийн боов өрөм, шар тосноосоо болж гашуурч, хуршсан байж болзошгүй юм байна.

 

Эх сурвалж: http://www.dnews.mn/id/26081


URL:

Сэтгэгдэл бичих