УУЛ УУРХАЙ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ЗӨВЛӨВ

big_alt1

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан 12 дахь илтгэлдээ уул уурхай дахь хүний зөрчлийн асуудлыг голлон хөндсөн талаар, комиссын дарга Ж.Бямбадорж онцоллоо.

Тус комиссоос Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар илтгэлийг жил бүр гаргаж, УИХ-д өргөн барихын сацуу, олон нийтийн анхаарлыг хандуулдаг билээ.
Энэ удаагийн илтгэл “Уул уурхай ба хүний эрх”, “Хүүхдийн зарим эрхийн асуудал”, “Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудал”, “Олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжийн хэрэгжилт” сэдвүүд дээр төвлөрчээ. Илтгэлд хэд хэдэн зүйлсийг онцгойлон зөвлөжээ.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүний эрх хохирсон тохиолдолд нөхөн төлөх механизм бий болгох, нэхэмжлэл илэрхийлэх эрхийг тодорхой болгох асуудлыг хөнджээ. Мөн нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж, албан тушаалтанд оноох хариуцлагыг чангатгах асуудлыг чухалчилжээ.
Морь унаач хүүхэд болон, тусгай сургуулийн барилга байгууламж, олон нийтийн газрууд дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмжийг цогцоор хангах асуудлыг ч зөвлөмжид дурьдав.

    Я.Баяр

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих