Аббас Керитэй уулзав

images66FGFDFD

Туркад хийх айлчлалаа өндөрлөөд орон нутгийн цагаар 4-р сарын 7-ны өдөр, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кери Палестины Үндэстний Эрхт Байгууллагын дарга Аббастай Иордан голын баруун эрэгт Палестин Израилийн энхийн хэлэлцээг сэргээх асуудлуудаар хэлэлцээ хийв.     Энэ нь Америкийн Төрийн нарийн бичгийн дарга нэг сарын турш Аббастай гурав дахь удаагаа уулзаж байгаа юм.

Уулзалтаас өмнө Палестины мэдээнд тэмдэглэснээр, энэ уулзалтыг Америкийн тал санаачилсан юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Америкийн ерөнхийлөгч Обама айлчлах үеэр Палестины тал байр сууриа тодорхой илэрхийлсэн юм. Ийнхүү Керийн айлчлалаар Аббас гол нь түүний саналыг сонсож, шинэ агуулга бий эсэхийг анхаарах болно. Өнөөдрийн байдлаар Палестин Израилийн тал Америкийн ямар ч шинэ төслийг олоогүй байна гэжээ.

\Урьхан\


URL:

Сэтгэгдэл бичих