“Unilever” болон “P&G”, “Henkel” компаниуд угаалгын нунтагаа дамлаж байжээ

Ахуйн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Англи-Голландын «Юнилевер»  болон Америкийн «Проктер энд Гэмбл» компанийг Европын 8 улсад угаалгын бодисын үнийн талаар үгсэн хуйвалдсан хэргээр 315 сая еврогоор буюу 455 сая доллараар торгожээ.Тэд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох бокыг зах зээлийн үнээр биш нэмж зарж байсан гэнэ.Дээрх хэргийг Европын комисс хоёр жилийн турш нууц нэрийн дор мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд илэрүүлжээ. Одоогоор Европын комисс хээглэгчдийн залилсан гэсэн үндэслэлээр дээрх компаниудыг шалган хөндлөнгийн аудит оруулсан бөгөөд захирлуудыг нь дуудан байцаасан байна.Мөн уг хэрэгт холбогдсон гурав дахь этгээд болох Германы «Хэнкэл» концерн хяналтын байгууллагад үгсэн хуйвалдсан тухайгаа өөрсдөө мэдээлсний учир мөнгөн торгууль хүлээгээгүй ажээ.Одоогоор “Unilever” болон «P&G» үгсэн хуйвалдсан хэргээ өөрсдөө хүлээсэн учир торгуулийн хэмжээ нь 10 хувиар багассан байна.Комиссын хяналтын газраас мэдээлж буйгаар “Procter & Gamble” 211,2 сая евро, “Unilever” 104 сая евро төлөх ажээ.«Unilever» компани нь «Omo» болон «Surf» гэдэг угаалгын нунтаг үйлдвэрлэдэг бол «P&G» компани Tide, Ariel, Миф угаалгын нунтгаараа алдартай билээ.Харин Henkel нь Европын дийлэнх орнуудад Persil брэндийг худалдах эрхтэй бол, Британи, Франц, Ирландад Persil угаалгын нунтгийг Unilever бэлтгэн нийлүүлдэг байна.Ийнхүү Европын комисын шийдвэрээс үзвэл, энэ хоёр компани Бельги, Франц, Герман, Грек, Итали, Португали Испани, Голландад 2002-2005 онд үгсэн тохиролцож, үнээ өсгөсөн байна.Өөрөөр хэлбэл өдгөөгөөс 5-6 жилийн өмнө нууц хуйвалдааныг илэрүүлж чадсан нь тус байгууллагын хараа хяналт хэр чанга байдгыг харуулсан болллоо хэмээн Европын хэвлэлүүдээр бичиж байна.үзэгч танд сонирхуулахад торгуул хүлээгээд байгаа дээрх гурван компани нь Европ дахь угаалгын нунтгийн томоохон үйлдвэрлэгчид бөгөөд манай Монголын хэрэглэгчид ч дээрх компаниудын бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэдэг юм.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих