БНАСАУ хэзээ ч пуужин хөөргөж мэднэ

315006_source   БНАСАУ-ын Ази Номхон Далайн бүс нутгийн энх тайвны хорооны хэвлэлийн төлөөлөгч 9-ний өдөр сэрэмжлүүлж хэлэхдээ, Америк болон БНСУ-ын өдөөн хатгалгаас болж, Солонгосын хойг “цөмийн дайн”-д дөхөж ирсэн байна. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бусад улс орны иргэд, жуулчид байгууллага, аж ахуйн нэгжүүд эртхэн арга хэмжээ авч, тус орноос гарах хэрэгтэй гэжээ. Харин 10-ны өдөр, БНСУ-ын цэргийн тал тэмдэглэхдээ, БНАСАУ олон төрлийн пуужинг зэрэг хөөргөх боломжтой нь илт болж байгаа төдийгүй хэзээ ч хөөргөж мэдэх юм гэжээ.

БНСУ-ын цэргийнхэн тэмдэглэхдээ, үүнээс өмнө БНАСАУ-ын Ганвон бүс нутагт ” Мусудан” нэртэй дунд тусгалын 2 пуужинг хяналтад авснаас гадна, Өмнөд Хамюун бүсэд пуужин хөөргөх хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллаж байгааг шинээр илрүүлсэн. Эдгээр хөдөлгөөнт тоног төхөөрөмж нь 300-500 километрийн тусгалттай ” Скад”болоод 1300-1500 километрийн тусгалттай ” Нодон” пуужинг хөөргөж болох юм гэжээ.

Тусгай мэргэжилтэн Сүн Жүнпин БНАСАУ-ын пуужингийн дайралтын бодит хүчин чадавхийн талаар хэлэхдээ, БНАСАУ-ын пуужингийн тусах цар хүрээ нь БНСУ болон Японд байрлах Америк цэргийн баазыг хамарсан байна. Гэвч одоохондоо БНАСАУ ойрын тусгалтай пуужинг илүү түшиглэж, дунд болон алсын тусгалтай пуужингийн зарим техникийг бүрэн эзэмшиж чадаагүй гэж би үзэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“БНАСАУ-ын баллистик пуужингийн анги зүүн Азид байрлах Америкийн цэргийн бааз зэрэг объект руу дайрах хүчин чадалтай болсон. Онцгойлон БНСУ болон Японд байрлах Америкийн бүх цэргийн бааз БНАСАУ-ын дунд тусгалтай пуужингийн тусах цар хүрээнд хамрагдаж байна. Гэвч БНАСАУ-ын хувьд мөн л ойрын тусгалтай пуужинг байлдааны гол зэр зэвсгээ болгож байдаг. Харин дунд болон алсын тусгалтай баллистик пуужингийн холбогдох технологийг нэгэнт эзэмшсэн боловч, эдгээр пуужингийн толгойг угсрах нарийн технологи нь БНАСАУ-ын хувьд багагүй сорилт болно” гэжээ.

Сүн Жүнпин хэлэхдээ, өнөөгийн БНАСАУ-ын пуужингийн техник нь нэлээд цулгуй, Америкийн сэргийлэн хамгаалах систем БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн нислэгийг цаг алдалгүй оновчтой тооцоолж чадна гэв. “БНАСАУ-ын пуужингийн хөөргөлтийг хэрхэн магадлах талаар, Америкийн эрт болон дунд хугацааны сэргийлэлтийн системд түшиглэнэ, ялангуяа Америкийн хиймэл дагуул болон түүний Х цацрагт радар нь маш чухал үйлдэл гаргах болно. Өнөөгийн БНАСАУ-ын пуужингийн техник нь нэлээд цулгуй, хөөргөвөл нислэгийн шугамаа сольж чадахгүй тул зөвхөн шууд нислэгтэй пуужин хөөргөх магадлал ихтэй юм. Тиймээс БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн нислэгийн замыг Америкийн сэргийлэн хамгаалах систем хэдэн аравхан секундийн дотор оновчтой магадлаж болно” гэжээ.

БНАСАУ олон төрлийн пуужинг зэрэг хөөргөх боломж илт болохын хирээр, БНСУ болон Америкийн нэгдсэн командлалын газар 10-ны өдөр хяналт болон мэдээлэл цуглуулах зэрэглэлээ 3-аас 2-р зэрэглэл болгон дээшдүүдж, тагнуул мэдээллийн шинжилгээний ажилтны тоо ч ердийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдсэн байна.

\Д.Х\china radio

ёх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих