Будаан дахь хар тугалганы агууламж өндөр байна

big_e53c2c9f4d6761de9122d72eac64a0cc_xlВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Тодорхой хэдэн улсын импортын цагаан будааны хар тугалганы агууламж хүүхэд, нялхсын эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц өндөр байгааг АНУ-ын эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Ази, Европ болон Өмнөд Африкаас АНУ-ын импортолж авсан будаанд тэд судалгаа шинжилгээ хийсэн аж. Тайвань болон Хятадын цагаан будааны хар тугалганы агууламж хамгийн өндөр байсан аж.
Ерөнхийдөө, тэд нэг килограмм будаанд 6-12 миллиграмм хар тугалга байгааг тогтоосон байна.
Хүүхэд нялхасын өдөр тутмын хэрэглээнд зориулсан будаа, будаан бүтээгдэхүүн дэх хар тугалганы агууламж АНУ-ын хоол хүнс, эмнэлзүйн байгууллагаас тогтоосон боломжит хэмжээнээс 30-60 дахин их байгаа аж. Азиуд будаа их хэрэглэдэг учраас хүүхэд нялхасынх нь эрүүл мэнд хоёр дахин илүү аюулд ороод байна гэж уг байгууллагаас мэдэгдлээ.
Чех, Бутан, Итали, Энэтхэг, Таиландын будааны хар тугалганы агууламж маш өндөр байгааг мөн тогтоожээ.
Пакистан, Бразил болон бусад орны будааг одоогоор шинжилж байгаа аж.
“Дэлхий даяар хүнсний аюулгүй байдлын гол тулгамдсан асуудал нь будаа болоод байна. Будаа бол байгалийг бохирдуулагч хөөс л гэсэн үг, өөрөөр хэлбэл хар тугалга буюу хүнцлийн хүчил юм. Энэ нь хөрс, усанд хаана байна тэр газар будаа ургаж байдаг. Эдгээр бохирдуулагч бодисууд нь будаанд шингэж байдаг” гэж Вашингтон дахь нийтийн эрх ашгийн төлөөх, шинжлэх ухааны ашгийн бус төвийн тэргүүн Кэролайн Смит Деваал хэллээ.
Г.Доржханд CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих