"Өднөөс хөнгөн" наадмын ХУУШУУРЫН тухай 15 онигоо

59ec36c5b04c92243dfe42187f26cdae

Улсын баяр наадам маргааш эхэлж, зон олноороо дэнж хотойтол "ХУУШУУРДАХ" цаг ирлээ. Наадмын хуушуурын тухай олны ам дамжин яригдаж ирсэн онигоог хүргэж байна.

1. Наадмын хуушуурыг хайрсан даруйдаа “Өднөөс хөнгөн байж, сумнаас хурдан борлог” гэж ерөөдөг. 

2. Хуушуурыг удаан хугацаанд тэвчээртэй сууж, үлээлгүй хөргөх хэрэгтэй. Үлээвэл хийсчихнэ. Хийсвэл хэн нэгний торгон дээлэнд очиж наалдаад идэхээсээ ийсэн юм болно шүү. 

3. Монгол хуушуурыг махныхаа сиймхийгээр хөх цоорхойтой байдаг тул дэлхий нийт андахгүй. Тогооч нь чимхсэнийхээ дараа хуушуурныхаа "хонго" дээр нэг сайн алгадаж өгөөд зардаг ажээ.  

4. Бэлгэдлийг нь бодож сайн идэцгээгээрэй.  

5. Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг байна. Энэ нь төр засгаас хэрэгжүүлж буй далд бодлогуудын нэг аж.  

6. Наадмын хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байгаа нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл юм.

7. Монголчууд балар эрт цагт буюу 70 сая жилийн өмнө хуушуур хайрдаг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм. Түүний яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.  

8. Гэхдээ л бид идэх дуртай шүү.   9. Монголын анхны хуушуурыг хайрахад тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат ирсэн гэдэг. Тэрбээр хуушуурыг амталж үзээд баярласандаа тосыг нь дээлэндээ арчсан аж. Гэхдээ тэр гэртээ хариад эхнэртээ загнуулжээ.  

10. Эрчүүдийн салан зангаас  болж ХУУШУУР бүх цаг үед эхнэрүүдийн дайсан байсан. Цагаан сарын бууз ч ялгаагүй. 

11. Жил жилийн хуушуурын амт чанар муудаж, нимгэрсээр байгаа ч хүмүүс идсээр байгаа. Учир нь хуушуурын орцонд түрүү бөх, морины хөлс, тоосыг тохирох тунгаар хийж байгаа гэх яриа бий. Тиймдээ ч хуушуур идсэн хэн бүхэн цатгалан загнаж, таахалзан алхах нь хиймортой харагддаг биз. 

12. Хуушуур эргүүлээд л... 

13. Монголын ард түмэн “Хуушуур гурав хуваагдавч буузны дайтай” хэмээн бахархдаг. Мөн “Могойн эрээн гаднаа, хуушуурын эрээн дотроо” хэмээн хэлэлцдэг.

14. Наадмын талбай тэгвэл тайчих үзүүлбэрийн газар юм биш үү. 

15. Бороотой наадам ч сайхан шүү...

                                                                                                                                           

 Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

UB.life.mn



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих