Г.Амартүвшин: Гэм буруугүй гэдгээ нотолж цагаадсандаа баяртай байна

1687830646649a4076afd1d

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурал 47 хоногийн турш үргэлжилж өчигдөр гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Уг шүүх хурлаар Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг гэм буруугүй гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дараах байр суурийг илэрхийллээ.

"Шүүх хуралдаан үнэн зөвийг ялгаж, шүүхээс Х.Ганхуяг гишүүн бид хоёрыг гэм буруугүйд тооцож цагаатгалаа. Гол нь шүүхэд гарсан нотлох баримт бусад мэдээлэлд үндэслэж шударга шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Нэг жилийн өмнө ХБ-ны хэрэгт өөрийгөө шалгуулъя гэж мэдэгдэж байсан. Өнөөдөр гэм буруугүй гэдгээ нотолж цагаадсандаа баяртай байна.  Энэ хугацаанд гэр бүл, найз нөхөд минь тус дэмжлэг болсонд баярлалаа. Сонгогч, дэмжигчдээсээ эргэлзээнд оруулсанд хүлцэл өчиж байна. Шүүх хурал удаан хугацаанд үргэлжилж олон оролцогчтой шүүх хурал боллоо. Гэхдээ Монгол улсын шүүх зөв шийдвэрээ гаргалаа гэж би харж байна. "



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих