Б.Жаргалсайхан: Энэ чинь хамгийн жигшүүртэй үйлдэл байна шүү, хүн чанаргүй хогийн бандаашнууд аа!!!

ЖаргалсайханБНН-ын дарга Б.Жаргалсайхан өчигдөр болсон осол, түүнийг тойрсон улс төржилтийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр: "Гэнэт тохиосон гамшгийг өлгөж авч улс төржүүлээд байгаа нам дагасан цүнхчид ээ! Та нар хаана ямар уй гашуу болох нь уу гээд отоод хүлээж байдаг зовонгоор хооллогсод уу! Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж олон айлын өмч хөрөнгө сүйдчихэж.

Хамгийн багадаа 30 машин шатаж, 60 өрх дүн өвлөөр орон гэргүй болчихож. Хэдэн зуун хүн унтлагынхаа хувцастай түр оргнох газар байрлаж байна.

Яаж хурдан хугацаанд энэ хохирлыг багасгаж цаашдаа стандарт гэдэг зүйлийг мөрдүүлэх үү гэдэг дээр дээр дооргүй бужигнаж байх шиг байна. 30 жилийн хугацаанд авлигачдын бүтээсэн хотын бодит байгаа байдлыг өнөөдөр албан тушаал авсан нэгэнрүүгээ чихээд, тэрэнд хариуцлага хүлээлгээд шийдэгдэх үү...

Наад Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр чинь газын систчерлүү шүдэнз зурж шидээд зугтаачихсан юм уу!

Та нар хүмүүсийн зовлонг ашиглаж олон нийтийн сүлжээнд улс төржүүлж эзнээсээ оноо авдаг байж болно.

Энэ чинь хамгийн жигшүүртэй үйлдэл байна шүү хүн чанаргүй хогийн бандаашнууд аа!

Эхлээд энэ гэнэтийн гамшгийн ард гарчихаад улс төржицгөө! Тэртээ тэргүй сонгууль босгоны цаана хүлээж байна!" гэсэн байна.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих