Tag : орхон гол

Орхон голыг бохирдуулагч компаниудын үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд зогсоолоо

9581
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Орхон голыг бохирдуулж байгаа уул уурхайн компаниудын лицензийг хүчингүй болгож, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Орхон голыг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасан юм. Үүнтэй холбогдуулан БАОЖЯ, МХЕГ, ЦЕГ,

Орхон голын эхийг алтны компаниуд ухаад эхэлжээ, Д.ОЮУНХОРОЛ САЙД АА!!!

439c548203519214big
Хаврын урь буусан энэ өдрүүдэд гол, мөрөн гэлтгүй горхи, шанд ч “мөсөн дээлээ тайлах”-аар яаран, цөн түрж, олонх нь мөсөө элээн халгилж, мяралзан урсах өдрүүдээ хүлээж ядаж буй биз ээ. Гэвч энэ хавар, ирэх зун, намар Орхон гол ахиад л улаанаараа эргэж, тунгалаг ус бус тунадастай, магадгүй элдэв химийн бодистой,

Орхон голыг бузарлагчдын нэг “Алтандорнод монгол ХХК”-ийн Т.Ганболд захирал өрөө төлсөн үү?

e2ce6af594ff9804ed020acb5babef74
Аль ч төрийн үед тал алддаггүй гэх тодотголтой нэг компани бий. Тэр  бол “Алтандорнод монгол ХХК” юм. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байж байгаад хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд гэж хүний удирддаг “Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд олонтаа гарч ирсэн. Тэгвэл энэ цагийн төр засаг хийгээд “Алтандорнод

Орхон голын амийг тасдаж байгаа Ц.Мянганбаяртай одоо л хариуцлага тооцохгүй бол болохгүй боллоо!

05eed43b944517d919409fbab3d3b67e-768x510
Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд Уул уурхайн яам, МХЕГ-ынхантай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад ирэхдээ үгээ хэлсэн байсан. “Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.” гэж

Орхон гол улаан хороор урсана

14570507_914229335376186_4143498944873985300_n
Оюун ухаант хүн нь араатнаас дор авирлаж Олз омгоо булаалдан амь тавин зүтгэнэ. Орхон түшээ гүн улаан шавраар урсахад Онгон савгууд нь цусаар уйлж байгаа шүү. Авах идэх донтой ханаж цаддаггүй бирдүүд Алтанд шунасан бузаруудын үйл лайг эдэлж Алдар цуут Орхон улаан хороор урсахад Аугаа их өвгөдийн сүнс гомдон үйж байгаа. (Орхон Тамирын бэлчирийн зураг.)   https://www.facebook.com/permalink.php?story_fbid=914229352042851&id=100003673848213

БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ ОРХОН ГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2578
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сум Орхон голын эхэнд УУЯ, МХЕГ-ынхантай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, орон нутгийн иргэд, уурхайнхны санал бодлыг сонслоо. Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үйл ажиллагаа явуулж буй аж

Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг ЗОГСООЛОО

2069
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн. Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн

Олон жил “уйлж хүлээсэн” Орхон голыг Ц.Мянганбаяраас авраач!

2242
Гол ус гэдэг амьтай гэдэгт Монгол хүн л бол хэн ч байсан дотроо эргэлзэхгүй болов уу. Гэтэл та бидний дунд өнгө мөнгөний төлөө бол нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй болсон этгээдүүд цөөнгүй байх бөгөөд тэдний гарт гол ус, байгаль орчин сүйдэж байгаагийн нэгэн тод томруун жишээ бол Орхон гол юм.

Дампуурлаа зарласан “МОНГОЛ ГАЗАР” Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй

mongol gazar xxk
“Монгол газар” болон түүний охин компани болох “Эм Жи Эйч” компанийн туслан гүйцэтгэгч компаниудын балгаар Орхон гол бохирдож, улаанаараа эргэж байгаа тухай сурвалжлагыг бид цувралаар хүргэсэн билээ. Өнгөрсөн оны буюу 2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан

Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна

3e0ee28d8296702f816a51e6caca7dbe
Орхон голоос хүн, мал ундаалах нь бүү хэл цутгаж байгаа Сэлэнгэ мөрнөө бохирдуулах хэмжээнд удахгүй хүрэх нь гэсэн түгшүүр мэргэжлийнхний дунд бий болжээ. Бүр цаашилбал Байгал далайд бохир ус цутгахад хүрвэл яана гэх айдас ч байна. Учир нь, мөнх цэвдэг уул нуруудын судаг жалга даган урсан жижиг голууд Хөрвөөлөг, Улиастай, Жимбэгэр, Тонгорог,

Орхон голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж магадгүй

190785-17082016-1471399274-1585277323-orhon_gol
БОАЖЯ, УУЯ, МХЕГ болон Архангай аймгийн холбогдох албаныхан тус аймгийн Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, Орхон голын бохирдлын байдалтай энэ сарын 6-8-ны өдрүүдэд танилцаад иржээ. Цэнхэр сумын нутагт алт олборлодог “Монгол газар”, “БМНС”,”Голден хаммер”, “Батбродерс, “Эм Жэй Эйч” зэрэг алт

ОРХОН ГОЛ “УЙЛЖ”, АЛТНЫ КОМПАНИУД ТУЙЛЖ БАЙНА

pagefut
Байгаль дэлхий ингэж уйлдаг байх. Урсгал ус улбар шар өнгөөр мэлмэрч, ундлах нь битгий хэл хүн, мал ойртохын аргагүй өнгө зүстэй болжээ. Энэ бол Монголын хамгийн урт Орхон голын бараг эхэнд зогсохдоо бодсон бодол. Хэдэн өдрийн өмнө орсон усархаг борооны усаар дэм авч Орхон гол хэрэндээ л үерлэжээ. Гол доторх