МОНГОЛЫН ХҮНИЙ ИХ ЭМЧ НАРЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЪЯАТ АЖИЛТАН, АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР П.НЯМДАВААГИЙН ХЭЛСЭН ҮГ Их хурлын эрхэм хүндэт Тэргүүлэгчид ээ,Их хурлын Төлөөлөгч нөхөд өө, Хүн ардынхаа эрүүл энхийн халаагүй манаанд нүд цавчилгүй зогсож байгаа манай цагаан нөмрөгт баатруудыг төлөөлөн энэ Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байгаа