Tag : Хар тамхи

Амны хаалтанд хар тамхи нууж оруулахыг завджээ

12022
Цар тахалтай холбоотойгоор эм эмнэлгийн хэрэгсэл, тэр дундаа амны хаалтыг аль болох шуурхай хилээр нэвтрүүлж байгаа. Тэгвэл Монгол Улсын иргэн Б Гашуун Сухайт боомтоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хууль хяналтын байгууллагууд илрүүлжээ. Тухайн иргэн  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын

Хар жагсаалт ба хар тамхи

106
Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д багтаад яг хагас жил болсон. Харин одоо Европын холбооны “хар жагсаалт”-д бичүүлж байх шиг байна. Тодруулбал, Монгол Улс Европын Холбооны Комисс 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээний төслийг албан ёсоор танилцуулжээ. Үүнд нь Монголыг

Харийнхны нутагшуулсан хар тамхи

712-1582156553712-1581376393712-1581031684021-(1)
Харийн хар тамхи борлуулагч сүлжээнийхэн Монголыг онилсон тусгай ажиллагааны “биелэлт”-ийг хуулийнхны илрүүлсэн мэдээллээс төвөггүй харж болно. Гадны иргэд Монгол хүнтэй гэр бүл болох, боловсролын байгууллага, сургалтын төвд багшлах, их, дээд сургуульд суралцах мэтээр халхавчилж хар тамхи борлуулж байсан тохиолдол олон. Мөн сүүлийн үед шуудангаар хар тамхи оруулах нь идэвхжиж байна.

Төрийн хураасан хар тамхи хаачдаг вэ?

712-1581550154f77e06_82_x974
Мансууруулах бодисоос Монголоо яаж аврах вэ гэдэг асуудал хоолойд тулж ирснээс хойш олон жил улирлаа. Товчхондоо бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж байгаа хар тамхины аюулаас тусгаар тогтнолоо хамгаалах “дайн” өрнөх хэмжээнд хэдийнэ хүрсэн. Гэвч Монголын нийгэмд нэвчсэн хар тамхины өмнө төрийн бодлого, хүн ардтайгаа хүчин мөхөсдөж байна. Ирээдүйгээ энэ аюулаас

Урлагт үүрлэсэн хар тамхи буюу мансуурсан тайз ширтэхүй

712-1581376393712-1581031684021-(1)
Бидний дээдэс талаар нэг тарсан нүүдэлчин Монгол байх үеэсээ л хар тамхи гээчийг нэг нүдээр үздэггүй байжээ. Их Монгол Улс задарч, олон ванлиг, ханлигт хуваагдаж явсаар гурван зууны тэртээ Манж Чин улсын эрхшээлд орсон гэж түүхчид бичдэг. Манжийн дарлалд 200 орчим жил болжээ. Харин биднийг эрхшээж байсан Манж Чин улс

Хар тамхи ба нийгмийн зэрлэгшил

712-1581031684021-(1)
Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг нийтээрээ жигшиж байгаа нь зүйн хэрэг. Гэтэл хар тамхи хэмээх бодисоос нэг хүнийг биш нийгмээр нь хамгаалах шаардлагатайг саяхны жишээ харууллаа. Өнөөдөр бид төрсөн эхийгээ заамдан зодож буй залууг харааж байгаа ч маргааш та ч тийм эрсдэлд өртөж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Саруул ухаантай хүн

Хар тамхинд хорлогдсон монгол “ОДОД”

15806466105e36c0d25000f
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. Хэдхэн жилийн өмнө манай улс хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орны тоонд орох болжээ.  Хамгийн аймшигтай нь АЮУЛЫН ХАРАНГА дэлдээд буй цагаан тахал өсвөр насны, тэр дундаа хөрөнгө мөнгөтэй айлын

Буруу үлгэр дуурайл бусдадаа халгаатай

712-1576822839021
Хар тамхитай холбоотой асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандах болов. Ялангуяа урлагийн салбарын олонд танигдсан эрхмүүдийн холбогдсон хэрэгт асуудлын учир бий. Тэдэнд ногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлдэг аль эсвэл хэрэгсэхгүй болгодог жишиг тогтов. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдчихээд ял шийтгэлээсээ мултарч, бидний дунд гэм зэмгүй явах боллоо. Тодруулбал, анхан шатны шүүхээр хоёр

“Тээвэрлэгч” Э.Оргил дипломат паспорт “угаадаг” байжээ

har tamhi-3
Мансууруулах эм бэлдмэлээс гадна янжуур зөөдөг, хуурамчаар паспорт дамладаг байсныг баталж байна   Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай машинаар зорчиж байгаад саатуулагдсан Эрдэнэбаатарын Оргил бизнесийн ямар бүлэглэлийнхэнтэй холбоотой болох талаар мэдээлсэн билээ. Харин энэ удаа баттай эх сурвалжуудтай биечлэн уулзаж Э.Оргилын бусад хууль бус үйлдлийн

Хар тамхины хэрэгт БҮХ НАСААР нь хорих ял онооно

olloo_mn_1556262554_olloo_mn_1550801456_6
Төрийн ордонд болсон Ерөнхий хяналтын сонсголд хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий олон талын төлөөлөл оролцож ажлаа тайлагнав. Гэсэн ч аюул нь өдөр хоногоор харанга дэлдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж буй хар тамхитай тэмцэх дорвитой бодлого шийдвэр алга. Ядахнээ мансуурсан хүнийг эмчлэх эмнэлэг, тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч сувилагч байхгүй.

Тэнсэнтэй 26 хүн дахин хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

7097
Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

Хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэдийг шүүнэ

Dx-wQ2mUcAAXW9F
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрөгч нэгдүгээр сард Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан билээ. Тодруулбал Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын