Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын шагналтнууд тодорлоо.  Яруу найргийн төрөлд “Таслал” бүтээлээрээ Я.Баяраа шилдгээр шалгарсан юм. Түүнтэй холбогдлоо.  -Юуны өмнө “Алтан-Өд” шагнал хүртсэнд баяр хүргэе. Урам зориг хайрлаж ташуур өгсөн шагнал танд ирлээ гэж ойлгож байна? -Маш их урам, бас хүндлэл гэж хүлээж авлаа. Таны хэлдэг зөв. Шагнал авсны дараа үеийн нөхөд маань цуглаад, бидний нэгэн үеийнхэнд өгсөн урмын ташуур гэлцэж байсан. Үнэн үг. 2005 оны үеэс уран зохиолд орж ирсэн бидний нэгэн үеийнхний гурав дахь “Алтан өд” нь энэ юм. Мэдээж хэрэг