Ирэх ням гарагт Э.Оюунболд аваргын цолны мялаалга наадам Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдах ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Нутгийн удирдлагууд шинэ аваргадаа зориулах наадамдаа урлаг соёлын алдартнуудыг урьж, үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал бэлтгээд, өв уламжлалаа илтгэсэн үзүүлбэр бүхий сүрлэг нээлт, хаалтыг төлөвлөж байлаа. Түүнчлэн хурдан морины