Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Уг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх