ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өчигдөр 11:00 цагийн байдлаар Улаанбаатараас гадна таван аймагт COVID-19-ийн тохиолдол нэмж, бүртгэгдээд байна. Ингэснээр Сэлэнгэ аймагт 124, Дорноговьд 14, Орхонд 17, Дархан-Уулд 20, Говьсүмбэрт гурван хүнээс COVID-19 илэрч, аймгуудын хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байна. Өнгөрсөн сард орон нутгийн сонгууль болж, аймгийн Засаг дарга нарыг өөрчлөн томилсон билээ.