Улаанбаатар хот сая хол давсан хүн амтай, дэлхийн метрополис хотын эгнээнд багтдаг. Энэ төвлөрөлийг дагаад олон төрлийн гэмт хэргүүд гарсаар байна. Бидэнд шүдний өвчин мэт болоод байгаа халаасны хулгайчид алхам бүртээ сонор сэрэмжтэй явахыг шаардах мэт хаа сайгүй тэнүүчилнэ. Тэднийг хулгайч хэмээн ялгаж, мэдэхэд ч хүндрэлтэй. Учир нь хир буртаг