Шинээр үүссэн голомттой холбоотой олон хүнийг хамарсан, байгууллага ААН-үүд өртөж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тодруулбал, "Алтан жолоо импекс" компанийн нэг ажилтан халдтарт өртжээ. Тиймээс тус компанийн төв оффисийн хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарлан шинжилгээ, хяналт тандалт хийж байна.