Астон Вилла Арсеналыг талбайд нь 3 : 1-ээр буулган авч премьер лигийн анхны сенсаацыг дэгдээлээ. Кристиан Бентеке дубль хийсэн бол шинэ тоглогч Антонио Луна нэг гоол нэмсэн юм. Арсеналаас Оливье Жиру 6 дахь минутад гоолын салхийг хагалсан боловч Буучид удалгүй бариулсан. 22 дэх минутад Астон Вилла торгуулийн цохилт авч Бентеке гүйцэтгэсэн.