Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж, "Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа. Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 байгууллагын 30 салбар нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 218 зөрчил илрүүлж, 13 байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан