Азербайжаны Баку хотноо пара жүдо бөхийн “Токио 2020” паралимпын наадмын эрхийн оноо олгох анхны Гран при тэмцээн мягмар гарагт /2019.05.14/ эхэлж, манай жүдоч А.Мөнхбат /В3/ хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 35 орны 210 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй нэг тамирчин өрсөлдөж байгаа