Д.Цэрэндорж АНУ, Калифорни муж Шинэ онтой золгоод удаагүй энэ хэдэн өдрүүдэд харуусал дагуулсан мэдээ ойр ойрхон дуулдаж байна даа. Орчуулагч Хасбаатарын Мэргэн, зохиолч Санжийн Пүрэв, ардын багш Дамдинжавын Банди гээд монгол түмний хүндлэл хайрыг хүлээсэн эрхэмүүд хоорондоо сэм тохирсон мэт хоног дараалан хорвоогоос буцаад явчихлаа. Монголын боксын түүхийн амьд судар болсон Банди багш