Импортлогчид үгсэн нийлж, зохиомол хомсдол үүсгэсний дараа засаг хуралдаад АИ 92, АИ 80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдвэрийг гаргасан билээ. Тэгснээр импортлогчдын эсэргүүцэл хэсэгтээ дарагдах нь гэж харагдаж байв. Тэгвэл ШТС-ууд өнгөрсөн өдрүүдэд түлшний үнээ нэмчихэв. Сар шинийн өмнө, иргэдэд олон янзын  л ачаалал ирдэг. Нэмэгдээд түлшний үнэ нэмэгдсэн нь