Ц.МЯГМАРБАЯР “Боржигоны тал” хэмээх компани айлын хашааны газар худалдан авч хайрга, дайрга олборлож байна гэж Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэд манай сонинд хандсан. Өвөл ид дундаа орж уул уурхайн олборлолт зогссон энэ үед иргэдийн амгалан тайван байдлыг эвдсэн энэ байдал тэдний бүхимдлыг төрүүлээд байна. Хавраас эхлэн зун, намар орой болтол үргэлжилдэг