Энэ удаагийн “Гэргий" буланд маань Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа уригдлаа. Түүнийг Монгол Улсын Даян аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын гэргий гэдгээр монгол түмэн сайн мэдэх билээ. Даян аваргыг зүлэг ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулж явахад хамтдаа давж, босч явсан үе түүнд олон бий. Өнөр өтгөн айлын нэр хүндтэй