Нэг. Уулс үлгэрээс ч өмнө дүнхийж байжээ. Цаг хугацаатай хамт өтөлж, хэдэн сая жилийн хэрэг явдлыг ой ухаандаа бүртгэжээ. Хэрэв уулсын хэлийг мэддэг бол хэдэн мянган хуудас судар ном болохоор өнгөрсөн түүхийг хүүрнэх биз. Зарим зүйлс бидний төсөөллөөс ч огт ондоо болохыг мэдэх учиртай. Сонсож дуулаагүй хачирхмаар хачин сонин явдлын тухай ч