Нийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Налайх дүүргийн  5-р хорооны нутаг дэвсгэр  иргэн М.Дамдинхүүгийн фермд олон тооны гахай үхсэн тухай дуудлага Мал эмнэлгийн газарт өнгөрсөн пүрэв гарагт иржээ. Дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газар очин гахайнаас цусны  ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид